• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    128   |  
0
Олимп, Паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах үндэсний хороо  хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцлээ. "Парис 2024" Олимпын наадам үргэлжлэх хугацаанд Парис хотын “La Villette” паркт Монгол үндэсний соёл, ёс заншил, "Go Mongolia" брэндийг дэлхийн улс орнуудад сурталчлах "Mongolia house" төсөл хэрэгжих билээ. Тус паркт 20 гаруй орны "house" үйл ажиллагаагаа өрнүүлэх бөгөөд "Mongolia house" нь 922 м.кв талбайд 07.27-08.11-ний хооронд өдөр бүр 10:00-23:00 цагт олон нийтэд нээлттэй байх гэнэ.
 
Олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдын ёслолын хувцсыг “Michel & Amazonka” брэнд,  “Mizuno” брэнд спортын хувцсыг урлахаар аж.  Төр, засгийн зүгээс 2024 онд Парисын Олимп, Паралимпыг дэмжих үйл ажиллагаанд 2.2 тэрбум төгрөг зарцуулах бол баг, тамирчдын цалинд 5.6 тэрбум төгрөг төсөвлөжээ. Манай улсын одоогийн байдлаар Олимпын зургаан төрөлд 10-г эрх, Паралимпын гурван төрөлд дөрвөн эрх баталгаажуулаад байгаа. 
 
Энэ удаагийн Олимпод Монголын баг тамирчид 12 спортын төрлөөр 45 эрх авч, 4-5 медаль хүртэхийг зорьж байгаа бол Паралимпын наадамд долоон спортын төрлөөр 12 эрх, 2-3 медаль авах зорилт тавиад байгаа юм. 
 
 
TAGS