• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: П.Цанжид   |    186   |  
0

3х3 сагсан бөмбөгийн Олимпын эрх олгох тэмцээн энэ сарын 12-14-нд Хонгконгт зохион байгуулагдана. Тус тэмцээнд оролцох манай улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн тамирчид эх орноосоо мордлоо.  Олимпын эрх олгох уг тэмцээнд найман улсын 16 баг өрсөлдөх юм. 

Эрэгтэй багийн бүрэлдэхүүнд О.Энхбаатар, А.Ананд, Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн нар багтсан. Харин эмэгтэйчүүдийн ангилалд Азийн аваргаас хүрэл медаль хүртсэн баг тамирчид оролцох юм.

Олимпын эрхийн төлөө эрэгтэйчүүдийн ангилалд Хонгконг, Нидерланд, Латви, Монгол, Австри, Швейцар, Египет, Шинэ Зеланд өрсөлдөх бол эмэгтэйчүүдийн ангилалд Монгол, Хонгконг, Нидерланд, Унгар, Азербайжан, Египет, Чили, Польш гэсэн найман баг оролцоно.

 

TAGS