• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    115   |  
0
Өндөр хүчдэлийн шонгоос өөрийгөө боомилж байсан иргэний амь насыг цагдаагийн алба хаагч аварчээ. Тодруулбал Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт  "Салсан нөхөр маань амиа хорлоно гээд 20 минутын өмнө ярьсан, автомашинтайгаа аймгийн хойд зүг рүү явж байгаа" гэх дуудлага иржээ. 
 
Дуудлагын дагуу аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шуурхай ажиллагаа зохион байгуулан Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Бямбажав нь тухайн иргэнийг аймгийн төвөөс хоёр километрийн хойд зүгт байрлах өндөр хүчдэлийн шонгоос өөрийгөө боомилох үйлдэл хийж байсныг таслан зогсоож, амь насыг аварсан байна. 
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ