• Lead the way ...
         
26
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    128   |  
0
Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Эрдэнэцагаан, Сүхбаатар суманд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 10-нд хээрийн түймэр гарч, урьдчилсан байдлаар 331 га талбай өртсөн байна.
 
Тодруулбал тус аймгийн Түмэнцогт сумын Баянцагаан багийн нутагт 11:06 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажиллаж, 12:40цагт бүрэн унтраасан.
 
Мөн Эрдэнэцагаан сумын Бадрах багийн "Төмөрт" гэдэг газар 11:30 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 13:30 цагт, Сүхбаатар сумын Хулгар багийн “Дармийн шанд” гэдэг газар 13:06 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар тус сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, 14:20 цагт тус тус бүрэн унтраалаа.
TAGS