• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    120   |  
0

Засгийн газрын ээлжит хуралдаанаар С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаад суллагдсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын эрхийг сэргээх ажлын хэсэг байгуулжээ. Уг ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн яамны дэд сайд Б.Солонгоо ахлах гэнэ. Мөн Шүүхийн Ерөнхий зөвлөл, Хүний эрхийн комисс, Эмнисти интернэшнл болон ЦЕГ, ТЕГ-ын төлөөллүүд ажиллах аж. 

Ажлын хэсгийн үндсэн зорилго нь С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаад суллагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хохирлыг нөхөн барагдуулж, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршиж байгаа гэлээ. 

Нэг жилийн өмнө Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг яллагдагчаар татаж байсан прокурорын байгууллагын тогтоол хүчингүй болж байсан юм. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ