• Lead the way ...
         
26
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    115   |  
0

Улсын Онцгой Комиссын өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар нийт нутгийн тав орчим хувьд цасан бүрхүүлтэй байна. Увс аймаг хамгийн их цасан бүрхүүлтэй байгаа бол Баянхонгор аймгийн өмнөд хэсгээр бага зэргийн цастай нийт нутгийн хэмжээнд цасан бүрхүүл буурсан үзүүлэлттэй байгаа гэнэ. 

Зудын улмаас хорогдсон малын тоо 6.3 саяд хүрчээ. Малын хорогдлын хэмжээ Сүхбаатар аймагт хамгийн их буюу 1.5 сая мал хорогдоод байна. УОК-д иргэн, ААН-ээс 3.6 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөний хандив цугласан ба  бусад бараа материалын хандивыг 21 аймагт тарааж дууссан гэв. 

Орон даяар мал амьтны сэг зэмийг устгах ажиллагааг эхлүүлсэн ба өнөөдрийн байдлаар 513,948 мал амьтны сэг зэмийг устгаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ.

Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч байгаа ч маргааш уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Энэ сарын 12-ноос баруун аймгуудын нутгаар цаг агаар муудахыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.

 

TAGS