• Lead the way ...
         
23
2025
Apr
Daily poll
(Нийт санал: 183)
6.56%
93.44%


Сэтгүүлч: П.Цанжид   |    251   |  
0
Австрали улсын Сидней хотод пара байт харвааны дэлхийн чансаа олгох гранпи тэмцээн болж өнгөрлөө. Энэ тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дөрвөн тамирчин өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Оюун-Эрдэнэ алтан медаль хүртлээ.
 
Б.Оюун-Эрдэнэ өнгөрсөн жил Паралимпын наадамд оролцох эрхээ авсан. Пара байт харвааны “Парис-2024” Паралимпын наадмын эрх олгох тэмцээн үүгээр өндөрлөж буй бөгөөд Монгол улсаас ДАШТ-ий багийн хүрэл, Азийн АШТ-ий хүрэл медальт Д.Сэлэнгээ, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Оюун-Эрдэнэ нарын харваачид зуны Олимпын наадамд оролцох эрхтэй болоод байна. 
 
Пара байт харвааны дэлхийн чансаанд Д.Сэлэнгээ дөрөвт эрэмбэлэгдэж байгаа бол Б.Оюун-Эрдэнэ 14 дүгээр байрт жагсаж байна.
TAGS





Холбоотой санал болгох мэдээ