• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    156   |  
0

Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана хийх “Сэлбэ-Дунд голын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн угсралтын ажил”-ын тендерийг энэ сарын 8-ны өдөр зарласан. Үерээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд  Сэлбэ голын голдирлыг өөрчилж барьсан “S Outlet” дэлгүүрийн нэг давхар агуулах болон гурван давхар барилгыг бүрэн нурааж дуусаад байгаа. 

“Сэлбэ-Дунд голын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн угсралтын ажил”-ын тендерийг зарласан ба уг ажилд есөн тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. Өнөөдрийн байдлаар тус дэлгүүрийн таван давхар барилгыг нураах, инженерийн шугам сүлжээ шилжүүлэх ажлууд үргэлжилж байна. Энэ барилгыг нурааснаар хоёр талдаа 1.5 км үерийн даланг сэргээж босгох ажил эхлэх гэнэ. 

Түүнчлэн энэ онд  23 байршилд үерийн далан, сувагчлалын ажил хийгдэх аж. 

Энхтайвны гүүрний зүүн талын нүхэн гарцын замын гүүрний хэсэгт Дунд голын эргийн хамгаалалтын барилгын өргөтгөл, шинэчлэл, засварын ажил

Сүнжин гранд зочид буудлын хойд хэсэгт Зүүн Уулын үеийн хамгаалалтын сувгийн нурж, эвдэрсэн хэсгийг засварлах

Баруун уулын үерийн хамгаалалтын сувгийн нурж, эвдэрсэн хэсгийг засварлах ажлууд хийгдэх юм.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ