• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: П.Цанжид   |    127   |  
0

Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-16 ны өдрүүдэд Киргизстан улсад болно. Азийн аваргын төлөө 366 бөх хүч үзэх юм.

Япон улсаас Юй Сусаки тэргүүтэй баг, эзэн орноос дэлхийн аварга Акжол Махмудов, Айсулуу Тыныбекова нар төрийн дууллаа эгшиглүүхээр зорьж байгаа.  Японы Парисын олимпод оролцох багаас эмэгтэй бөхийн төрөлд зургаан тамирчнаас дөрөв нь эрхээ аваад буй.

Манай улсын хувьд энэ удаагийн Азийн аваргад эрэгтэйчүүдийн 10 жинд оролцох юм. 

Азийн аваргад оролцох эрэгтэй тамирчид 

57кг жинд З.Занабазар

61кг жинд Э.Энхболд

65кг жинд Т.Тулга

70кг жинд Ц.Чинзориг

74кг жинд Б.Батбаяр

79кг жинд Э.Бямбадорж

86кг жинд Н.Батбилгүүн

92кг жинд Д.Батзул

97 кг жинд Ө.Батзул

125кг жинд Б.Одгэрэл

TAGS