• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    112   |  
0
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хүн дайрч амь насыг нь хохироосон хэрэг үйлдсэн этгээдийг барьжээ. Хэргийг тодруулбал энэ сарын 7-нд "Өмнөговь аймгийн Баяндалай сум чиглэлийн автозам дээр хүн хэвтэж байна" гэх дуудлага мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шалгалт явуулахад Баяндалай сум явах автозамын найм дахь километрт иргэн Э нь зам тээврийн осолд өртөж нас барсан байжээ. 
 
Эрэн сурвалжлах ажиллагаа явуулсны үр дүнд иргэн "Т" гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осол гаргаж, улмаар хэргийн газрыг орхиж, зугтаасан байж болзошгүй үйлдлийг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
 
Иймд иргэд та бүхэн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх зэргээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг дагаж, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
TAGS





Холбоотой санал болгох мэдээ