• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: П.Цанжид   |    125   |  
0
“Парис-2024” зуны Олимпын наадамд оролцох эрх олгох Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 10-20-нд болно. Энэхүү тэмцээнд манай улсаас  12 тамирчин цэц сорихоор тэмцээн болох хотыг зорьсон байна.
 
Тэмцээний гар бууны дасгалд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Анударь, Т.Баярцэцэг, Т.Баярмаа, Э.Бадамгарав, Ш.Буянзаяа, урт бууны дасгалд Б.Эрхэмбаяр, Э.Сайнхүү, Г.Нандинзаяа, О.Янжинлхам, Ч.Нарантуяа, О.Мөнхзул нар өрсөлдөх юм. 
 
Монголын буудлага спортын баг тамирчид 1992 оны Барселоны наадмаас Д.Мөнхбаяр хүрэл, Бээжингийн Олимпоос О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртэж байсан. Парисын Олимпын наадамд оролцох эрхээ О.Есүгэн, Э.Даваахүү, Н.Баяраа нар аваад байгаа билээ. 
TAGS