• Lead the way ...
         
26
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    127   |  
0

Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороо “Миний” сүлжээ дэлгүүр, агуулахын байранд гарсан галыг бүрэн унтраалаа. Галын  дуудлагын дагуу нийслэлийн  Гал түймэр унтраах, аврах 10, 14, 26, 29 дүгээр ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэлээ.  Гал түймрийн тархалтыг 12:40 цагт зогсоож 15:00 цагт бүрэн унтраасан ба галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.

Гал түймэрт өртсөн барилга нь гурван давхар ба  зоорийн хоёр давхартай, 15х10 метрийн хэмжээтэй төмөр бетонон карказ, блокон дүүргэлттэй, хөөсөн пасадтай, барилга байсан. Энэ үеэр албан үүргээ гүйцэтгэж явсан Онцгой байдлын нэг алба хаагч гал түймэрт өртөж, харамсалтайгаар амь насаа алдлаа.

TAGS