• Lead the way ...
         
26
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    115   |  
0

Архангай аймгийн Тариат сумын нутаг "Чулуут" голоор гарч байсан хүн усанд энджээ. Уг дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Тариат сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн 52 настай эрэгтэй "Э" голын усаар мотоциклоо түрж гарч байгаад осолдсон байдалтай байсан ба үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан тул эрлийн ажиллагааг түр зогсоожээ. 

Өглөө гэгээ ормогц эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 52 настай эрэгтэйн цогцсыг анх осолдсон газраас зүүн зүгт хоёр км-ийн зайтай газраас олж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.    

Цаг агаар дулаарч гол нуурын мөсний хайлж байгаа тул зам товчлох нэрийдлээр мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна. 

TAGS