A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
9
|
|
0
|
10
|
|
0
|
24
|
|
0
|
28
|
|
0
|
30
|
|
0
|
43
|
Daily poll
|
Сэтгүүлч: П.Цанжид | 191 | |||||
|
Сэтгүүлч: П.Цанжид | 191 | |
|
Ховд аймгийн хэмжээнд хүүхэд хохирсон болон холбогдсон гэмт хэрэг, зөрчлийн гаралт сүүлийн жилүүдэд өсжээ. Өнгөрөгч онд гэхэд хүүхэд хохирсон гэмт хэрэг 57 гарсан нь өмнөх оноос 39 хувиар, тэр дундаа хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас хүүхэд хохирсон тохиолдол 60 хувиар өсжээ. Холбогдсон гэмт хэргийн тухайд, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, хулгайлах, хүчиндэх төрлийн гэмт хэрэгт холбогдсон тохиолдол их гарчээ.
Харин хүүхэд холбогдсон гэмт хэрэг 2023 онд 32 гарсан нь өмнөх жилээс 39.1 хувиар өсжээ. Гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийн дийлэнх нь 14-өөс доош болон 17-18 насны хүүхдүүд байгаа бол 98.4 хувь нь эрэгтэй хүүхэд байна.
Зөрчлийн шинжтэй хэргийн хувьд 91.5 хувь нь эцэг, эхийнхээ автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн зөрчил эзэлж байгаа гэнэ.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
9
|
|
0
|
10
|
|
0
|
24
|
|
0
|
28
|
|
0
|
30
|
|
0
|
43
|
Daily poll
|