Монгол Улсын Засгийн Газрын 37-р тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой Их дээд сургуульд элсэн суралцах оюутнууд “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна гэж заасан.
Хэл бичгийн шалгалт 2024 оны дөрөвдүгээр сарын 6-нд буюу маргааш зохион байгуулагдана. Шалгалтын даалгаврыг шалгалтын дэвтэр дээр хөх, цэнхэр өнгийн үзгэн болон тосон балаар гүйцэтгэх аж. Монгол хэл бичгийн шалгалтын босго оноо 400 байна.
Монгол хэл бичгийн шалгалт болох байршлын мэдээллийг хүргэж байна.