• Lead the way ...
         
26
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    148   |  
0
"Парис-2024" зуны Олимпын наадмын эрх олгох тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах сорил тэмцээн энэ амралтын өдөр болно. Мэргэжлийн бокст хүч сорьж нэг ч ялагдал амсаагүй яваа МУГТ Э.Цэндбаатар өнгөрөгч гуравдугаар сард сорил тэмцээнд оролцох хүсэлтээ гаргасан. Монголын боксын холбоо түүний хүсэлтийг хүлээн авч сорил тэмцээнд оролцохыг зөвшөөрсөн. Э.Цэндбаатар сорил тэмцээнд  63.5 кг-ийн жинд тоглоно. 
 
Ялсан тамирчид Тайланд улсын Бангкок хотноо ирэх тавдугаар сарын 21-ээс зургаан сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулагдах тэмцээнд оролцох эрхээ авах юм. Сорил тэмцээн эрэгтэйчүүдийн 57, 63.5, 71 кг-ийн жинд, эмэгтэйчүүд 54, 57 кг-ийн жинд болох юм. 
 
 
TAGS