• Lead the way ...
         
27
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    217   |  
0

Баянзүрх дүүргийн нутаг Дүнжингаравын уулзвар дээр хийн түлш тээвэрлэж явсан машин дэлбэрсэнтэй холбогдуулан ШТС-уудад хийсэн шалгалтын талаар мэдээлэл өглөө.

ХНХЯ-ны салбарын хяналтын газрын дарга Б.Нарангарав 

"Дашваанжил" ХХК нь  518 ажилтантай, 63 салбар нэгжтэй, Улаанбаатар хот болон 21 аймаг, 30 суманд ОХУ-аас шингэрүүлсэн хийн түлшийг импортолж, хүргэдэг. Шалгалтаар хууль тогтоомж, хамтын гэрээ хэлэлцээрт нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журмаа боловсруулаагүй, цалин хөлсний журам баталж, мөрдүүлээгүй, хөдөлмөрийн норм, норматив баталж, мөрдүүлээгүй зэрэг зөрчлүүд илэрсэн.

Тухайлбал 518 ажилтай томоохон компани нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтангүй байсан. Эрсдэл өндөртэй салбарт хүний тооноос хамаарахгүйгээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтантай байхыг хуульд заасан байдаг. Хуульд заасны дагуу эрсдэлтэй ажлын байранд ажилладаг ажилтны амь нас, эрүүл мэндийг 36 сар ба түүнээс дээш сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний төгрөгөөр даатгуулах ёстой. Энэхүү даатгалыг хийлгээгүй байна гэх мэдээллийг өглөө. 

Уг хэрэгт ачааны машин болон суудлын машины жолооч нарын гэм бурууг тогтоохоор цагдаагийн байгууллага шалгаж байгаа билээ. 

 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ