• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    127   |  
0
Улсын Онцгой комиссоос мал амьтны сэг зэм устгах ажиллагааны нэгдсэн төлөвлөлтийг танилцуулж гаргаж ажлыг эхлүүлсэн. Уг ажлын хүрээнд Сүхбаатар аймагт айлуудын өвөлжөө, хаваржаа, орон нутгийн төв зам, уст цэг, булаг шандын орчимд хорогдсон 5,268 малын сэг зэмийг устгажээ. Мөн өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 300 мянган малын сэг зэмийг устгаад байгаа гэнэ. 
 
Сүхбаатар аймгийн хувьд өнгөрөгч намар, өвлийн улиралд цас их орж, шуурсны улмаас зуд болж, улсын хэмжээнд малын зүй бус хорогдол хамгийн их гарсан буюу 1.4 сая толгой мал хорогдоод байгаа. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан 13 сумын 58 багийн нутаг дэвсгэрт 460 гаруй газрын байршлыг мэргэжлийн байгууллагаар хянуулж, сэг зэм устгах цэгийг тогтоосон байна. 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ