A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 177 | |||||
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 177 | |
|
Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 3-ны өглөө Тайваньд 7.2 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Үүний улмаас есөн хүн амиа алдаж, 900 гаруй хүн гэмтсэн бөгөөд 50 хүн сураггүй болоод байна.
Сүүлийн 25 жил тохиолдоогүй хүчтэй газар хөдлөлтөөр Хуйлин хотын хэд хэдэн барилга байгууламжийн сууринд хазайлт үүссэн.
Газар хөдлөлтийн төв нь Хуйлин хот байсан ч чичирхийлэл 100 гаруй километрийн зайд байдаг Тайпей хотод хүртэл мэдрэгджээ.
Хуйлин хотын даргын мэдээлснээр аюултай нөхцөлд байсан оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, дөрвөн барилгыг нураах ажил эхэлсэн гэв.
Тайваньд болсон газар хөдлөлтийн дараа Японы Окинавад гурван метрийн өндөртэй цүнами үүсэж болзошгүйг анхааруулж, түгшүүр зарласан ч удалгүй анхааруулгаа цуцалсан юм.
1999 онд Тайваньд 7.6 магнитудын хүчтэй газар хөдөлж, 2400 хүн амиа алджээ. Мөн газар хөдлөлтийн улмаас 50 мянга гаруй барилга байгууламж сүйдсэн байна.
Эх сурвалж: Reuters
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|