Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар хуульч Н.Мягмарыг томиллоо. Тэрбээр МУИС-ийн Хууль зүйн сургууль, Америкийн их сургуулийн Вашингтоны хууль зүйн коллежийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.
Анх ажлын гараагаа багшийн мэргэжлээр эхэлж, Хууль зүйн яаманд мэргэжилтэн, газрын даргаар ажиллаж байсан. Өнгөрөгч жилээс УИХ-ын Тамгын газрын, Хууль эрх зүйн газрын даргаар ажиллаж байсан нэгэн аж.
Н.Мягмарын ажилласан байдал