• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    198   |  
0

Цаг агаар дулаарсантай холбоотойгоор шар усны үерийн дуудлага, мэдээлэл нэмэгдэж байгаа. Өнгөрөгч хугацаанд шар усанд автсан 102 удаагийн дуудлага, мэдээллийн дагуу найман байгууллагын давхардсан тоогоор 490 алба хаагч 9,406 тонн ус соруулан, 5,604 метр суваг татаад байна. Энэ хүрээнд 310 айл, таван аж ахуйн нэгжийн аюулгүй байдлыг хангаж, 12 айл өрхийг нүүлгэн шилжүүлээд байна.

Мөн гурван гүүрний сувагчлал гаргаж, 155 тонн мөс, гурван тонн лаг шавар зөөвөрлөн, 35 метр ус зайлуулах шугам хоолой онгойлгож, 3570 метр шороон далан босгожээ. 

Өчигдрийн байдлаар шар усны долоон дуудлага, мэдээлэл ирж, холбогдох байгууллагууд газар дээр нь ажиллав. 

  • Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 3-р хэсэгт айлын хашаа усанд автсан дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллан 7 тонн ус,
  • Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын нүхэн гарцад дүүргийн Онцгой байдлын хэлтэс, тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн алба хаагчид ажиллан 800 тонн ус,
  • Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаа орчимд айлуудад шар ус орсон дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллан, 37 тонн ус,
  • Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар байрны урд хэсэгт шар ус тогтож, иргэд зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллан 22 тонн ус,
  • Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, “Хилчин” хотхоны хойно айлын хашаанаас тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 4 тонн ус,
  • Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Төмөр замын 71 дүгээр байрны урд ГУББГ-аас албан хаагчид 36 тонн ус тус тус соруулсан.

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ