• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: П.Цанжид   |    186   |  
0
Тайванд өнөөдөр өглөө 7.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон нь тус аралд сүүлийн 25 жилийн хугацаанд тохиолдсон хамгийн хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн улмаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарим хүмүүс хавчуулагдсан гэж мэдээлсэн ч амиа алдсан болон шархадсан хүмүүсийн талаар одоогоор мэдээлэл гараагүй байна. Нийслэл Тайбэй хотын хэд хэдэн хэсэгт цахилгаан тасарч барилгууд нурсан гэнэ. 
 
Филиппиний газар хөдлөлт судлалын агентлаг мөн хэд хэдэн мужийн эрэг орчмын оршин суугчдад сэрэмжлүүлэг гаргаж, өндөр газар руу нүүлгэн шилжүүлэхийг уриалсан байна. Газар хөдлөлт Хятадын Фүжянь мужийн Фүжоу, Шиамэнь, Цюаньжоу, Ниндэ хотод ч мэдрэгдсэн гэж Хятадын төрийн хэвлэл мэдээлжээ. 
 
Тайваний албан ёсны мэдээллийн төв агентлагийн мэдээлснээр, 1999 онд 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт нь Тайваньд болсон хамгийн хүчтэй газар хөдлөлтийн нэгд тооцогддог гэнэ. Тус газар хөдлөлтийн улмаас  2,400 орчим хүн амиа алдаж, 50,000 барилга эвдэрч сүйджээ. 
 
 
 
 
 
TAGS