Цаг агаарын мэдээнд суурилсан зудын үнэлгээгээр Сүхбаатарын Түмэнцогтод цасны нягт 0.36 г/см3 мөсөн зудын, зургаан аймгийн 17 сум цагаан зудын, долоон аймгийн 13 сум, нийслэлийн нэг дүүрэг цагаанаар зудархуу байна.
Тодруулбал, Баян-Өлгийн Сагсай, Увсын Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Түргэн, Давст, Малчин, Тэс, Наранбулаг, Завханы Их-Уул, Тосонцэнгэл, Баянхайрхан, Тэс, Сүхбаатарын Баруун-Урт, Хэнтийн Өмнөдэлгэр, Мөрөн, Дорнодын Баянтүмэнд зузаан цастайн улмаас цагаан зудтай байна.
Харин Баян-Өлгийн Булган, Улаанхус, Увсын Хяргас, Завханы Цагаанчулуут, Цэцэн-Уул, Баянтэс, Алдархаан, Нөмрөг, Хөвсгөлийн Улаан-Уул, Цэцэрлэг, Төвийн Эрдэнэ, Улаанбаатарын Тэрэлж, Хэнтийн Галшар, Дорнодын Халхголд цагаанаар зудархуу байдалтай байгаа гэнэ.