“Парис-2024” зуны Паралимпын наадмын эрхийн оноо олгох гранпри тэмцээн Турк улсын Анталия хотод болж өнгөрлөө. Энэхүү тэмцээнд манай улсаас МУГТ Х.Цагаанбаатарын удирдлага дор долоон тамирчин өрсөлдөө.
Эрэгтэйчүүдийн +90 кг-ын жинд Азийн наадмын алт, мөнгө, хүрэл медальт, Ази тивийн аварга Д.Ганбат, эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт Л.Туруунаа нар хүрэл медаль хүртсэн байна.
Пара жүдо бөхийн "Парис-2024" Паралимпын наадамд оролцох тамирчдыг ирэх зургаадугаар сарын 30-нд албан ёсоор зарлана. Манай жүдочдыг тавдугаар сарын 18-нд Гүржийн нийслэл Тбилиси хотод болох нэг гранпри тэмцээн хүлээж байгаа юм.