A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
8
|
|
0
|
8
|
|
0
|
15
|
|
0
|
16
|
|
0
|
33
|
|
0
|
40
|
Daily poll
|
Сэтгүүлч: П.Цанжид | 115 | |||||
|
Сэтгүүлч: П.Цанжид | 115 | |
|
Хөрөнгө оруулалтын тухай хуульд гадаадын хөрөнгө оруулагчид газрыг 100 хүртэл жилээр эзэмшүүлэх, ашиглуулах заалтыг тусгасан нь олон нийтийн дургүйцлийг багагүй төрүүлээд амжсан. Уг заалтыг Хөрөнгө оруулалтын тухай хуулиас хасах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгаж өнөөдөр Их хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн байна.
Олон нийтийн зүгээс энэ асуудалд цахим орчинд эсэргүүцлээ илэрхийлж, УИХ-ын албан ёсны цахим системээр дамжуулан саналаа илэрхийлсээр байгаа бөгөөд иргэн Н.Номун-Эрдэнээс “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” агуулгатай нийтийн өргөдөл гаргасныг 100 мянга гаруй иргэн дэмжиж саналаа өгөөд байгаа юм.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Засгийн газраас ирүүлсэн саналд газар ашиглахтай холбоотой тухайлсан харилцааг Газрын тухай хуулиар зохицуулсан тул Хөрөнгө оруулалтын тухай хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгохыг дэмжсэн байна. 2002 онд батлагдсан Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т Улсын Их Хурлын бүрэн эрхэд “гадаад улс, олон улсын байгууллага, гадаадын хуулийн этгээдэд газрыг тодорхой хугацаагаар түрээс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр ашиглуулах талаар шийдвэр гаргах”, 18 дугаар зүйлийн 18.1.6-д Засгийн газрын бүрэн эрхэд “энэ хуулийн 17.1.2-т заасан газрын зааг, ашиглах журмыг тогтоох”, 44 дүгээр зүйлийн 44.5-д “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно.” гэж тус тус заажээ.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
8
|
|
0
|
8
|
|
0
|
15
|
|
0
|
16
|
|
0
|
33
|
|
0
|
40
|
Daily poll
|