• Lead the way ...
         
27
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    250   |  
0
Бага насны эрэгтэй хүүхдүүдэд хутга тулган дээрэм хийсэн бүлэг этгээдийг илрүүлжээ. Хэргийг тодруулбал энэ сарын 1-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 14-16 насны хоёр эрэгтэй хүүхдийг үл таних хүмүүс амь биед нь аюултай аргаар хутга тулган гар утсыг нь дээрэмдсэн гэх дуудлага иржээ. 
 
Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулж 24 настай, эрэгтэй П, 16 настай, эрэгтэй Т нар нь дээрх гэмт хэргийг бусадтай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан үйлдсэнийг олж, тогтоосон байна. 
 
Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйл /Дээрэмдэх/
 
"Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." гэж хэрэв хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн бол 5-12 жилийн хорих ял шийтгэхээр хуульчилсан.
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ