• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    158   |  
0

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2023 оны ногдол ашгийг энэ долоо хоногт багтаан олгох болсныг тус компанийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдэгджээ. "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашиг хэзээ олгогдох нь тодорхойгүй байсан. Шалтгаан нь аудитын байгууллагаар бүх тайлан орж эцэслэгдсэний дараа ногдол ашгийг тараана гэж мэдэгдээд байсан билээ. 

Ж.Ганбат: "Эрдэнэс Тавантолгой" компанийн 2023 оны ногдол ашиг болох 256,000 төгрөгийг энэ долоо хоногт багтаан иргэдийн данс руу шилжүүлэхээр төлөвлөж байна. Манай компанийн тайлан аудитаар орж бүх тайлан эцэслэгдсэн" гэлээ. 

Монгол Улсын 2.5 сая иргэнд 1,072 хувьцааны ногдол ашгийг хуваарилах аж.

 

 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ