A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
0
|
|
0
|
11
|
|
0
|
16
|
|
0
|
15
|
|
0
|
42
|
|
0
|
44
|
Daily poll
|
Сэтгүүлч: П.Цанжид | 114 | |||||
|
Сэтгүүлч: П.Цанжид | 114 | |
|
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдорж орон нутгийн замд тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүний амь хөнөөсөн хэрэг өнгөрөгч оны наймдугаар сард болсон. Уг хэргийн улмаас Улаанбаатараас Ховд чиглэлийн автобусаар зорчиж явсан 57 настай эрэгтэй зам гарах үедээ дайруулж амь насаа алдсан.
Тээврийн прокурорын газраас А.Ишдоржид тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч мөргөж, амь насыг нь хохироосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 /Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
27.10 дугаар зүйл.Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих
Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
0
|
|
0
|
11
|
|
0
|
16
|
|
0
|
15
|
|
0
|
42
|
|
0
|
44
|
Daily poll
|