• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: П.Цанжид   |    246   |  
0
Итали улсын Жесоло хотод пара хөнгөн атлетикийн гранпри тэмцээн болж өнгөрлөө. Энэ удаагийн тэмцээнд 57 орны 400 гаруй тамирчид спортын 22 төрөл хүч сорилоо. Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Б.Батдорж, Б.Ирмүүний удирдлага дор Үндэсний шигшээ багийн зургаан тамирчин оролцсон байна. 
 
Тэмцээний эмэгтэйчүүдийн F-57 ангиллын бөөрөнцөг, зээрэнцэгийн хоёр зайд Т.Мядагмаа тэргүүн байр эзэлсэн бол F-40 ангиллын зээрэнцэг, бөөрөнцөгийн хоёр зайд Т.Саруултөгс мөнгөн медаль хүртжээ. Мөн эрэгтэйчүүдийн Т-46 ангиллын 1500 метрийн зайд Б.Гармаабазар хүрэл, F-46 ангиллын бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Ч.Бат-Отгон хүрэл медаль хүртсэн байна. 
 
TAGS