• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    126   |  
0

Засгийн газар, АНУ-ын Төрийн департамент хооронд байгуулсан “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт” хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь төсөл дөрөв дэх жилдээ хэрэгжиж байна.

Төслийн хүрээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Азийн сан олон улсын байгууллагатай хамтран “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт чадавхжуулах сургалтыг зохион байгуулжээ. Энэ сургалтад нийт 750 гаруй шүүгч, прокурор, цагдаагийн албан хаагчдыг хамруулсан байна.

Пүрэв гарагт болсон сургалтад Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн шүүх, прокурор, цагдаагийн газар хэлтсийн албан хаагчид хамрагджээ. Сургалтыг тусгай хөтөлбөрөөр бэлтгэгдсэн шүүгч, прокурор, цагдаагийн албан хаагчид болон Дотоод хэргийн их сургуулийн багш нар явуулж байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Дэлхийн зөн Монгол ОУБ, Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнтэй хамтран “Хүн худалдаалах гэмт хэргийн гэрч, хохирогч хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө, тусламж үзүүлэх нь” сэдэвт чадавхжуулах сургалт явуулсан.

Өнгөрсөн сард болсон сургалтад мэргэжлийн сэтгэл зүйчдийг хамруулжээ. Цагдаагийн ерөнхий газар болон аймаг, нийслэл, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс, төрийн бус байгууллагын сэтгэл зүйчид хамрагдаж байна.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ