A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 123 | |||||
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 123 | |
|
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийг БНСУ-ын MBC телевизийн захирал Ан Хёнг Жун болон албан төлөөлөл хүлээн авч, шинээр эхлүүлж буй “Кимбабны түүх” баримтат киноны төслөө танилцуулжээ. Тэд уг төслийг Монголын аялал жуулчлалын салбартай уялдуулах, хамтран ажиллах талаар санал солилцов.
Нутгийн онцлогийг шингээсэн "Хөх баавгай кимбаб" шинэ бүтээгдэхүүн гарган хөгжүүлэлт болон сурталчилгааны ажилд MBC телевизтэй хамтран ажиллахаар болжээ.
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогод Хөвсгөл аймгийг аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Иймд орон нутгийн бараа бүтээгдэхүүнийг аяллын жимээр худалдаалах, нутгийн брэнд хөгжүүлэхэд “MBC телевиз”-ийн “Кимбабны түүх” баримтат киноны хүрээнд нутгийн онцлогт тулгуурласан “Хөх баавгай кимбаб” шинэ бүтээгдэхүүн гаргаж, хамтран ажиллахаар тохиролцсон байна.
“Хөх баавгай” төслийг Хөвсгөл аймагт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөлтэй хамтран хэрэгжүүлж байна.
Уулзалтад БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга В.Батчимэг, Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ажлын албаны дарга Б.Ууганбаяр болон албаны хүмүүс оролцлоо.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|