• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    149   |  
0
  • Жүдо бөхийн Антальягийн их дуулга эхэллээ.
  • Эхний өдөр Монголын шигшээ баг нэг хүрэл медаль хүртэв.

Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн Антальягийн их дуулга 93 орны 628 тамирчинтайгаар өчигдөр эхэллээ. Тэмцээний эхний таван жингийн барилдаан болсноос Монголын шигшээ багийн тамирчин Ганбаатарын Наранцэцэг хүрэл медаль хүртлээ.

Эмэгтэйчүүдийн -48 кг жинд Гватемалын Жакелин Солис, Нидерландын Амбер Гершес, Туркийн Мерв Азак нарыг ялж хагас шигшээд шалгарсан Г.Наранцэцэг Туркийн Сила Ерсинд ялагдаж хүрэл медалийн төлөө барилдахаар болсон юм. Улмаар хүрэл медалийн барилдаанд Бразилын Наташа Феррейраг ялж медалийн тавцанд зогсов.

  • Антальягийн их дуулгад Монголын 20 жүдоч барилдана
  • Тбилисийн их дуулгад Монголын 12 тамирчин барилдана
  • Л.Сосорбарам Ташкентын их дуулгаас хүрэл медаль хүртлээ

-48 кг жинд Японы Нацүми Цүнода түрүүлж, Туркийн Сила Ерсин мөнгө, Казахстаны Абиба Абужакинова хүрэл медаль хүртэв.

Мөн өчигдөр эрэгтэй -60 кг жинд Бямбажавын Цогт-Очир 5-р байр, Энхтайваны Ариунболд 7-р байр эзлэв. Өнөөдөр эрэгтэй -73 кг жинд Л.Анхзаяа, -81 кг жинд Г.Болор-Очир, Э.Баянцагаан, эмэгтэй -63 кг жинд Б.Ганхайч, -70 кг жинд Б.Ням-Эрдэнэ нар барилдана.

Тэмцээний шагналын сан:

  • Алтан медаль - 5000 евро (Тамирчин 4000, Дасгалжуулагч 1000)
  • Мөнгөн медаль - 3000 евро (Тамирчин 2400, Дасгалжуулагч 600)
  • Хүрэл медаль - 1500 евро (Тамирчин 1200, Дасгалжуулагч 300)
TAGS





Холбоотой санал болгох мэдээ