Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Сингапур улсад болж байна. Монгол Улсын эмэгтэй шигшээ баг эхний тоглолтоо Малайз улсын шигшээ багтай тоглож 21-4 харьцаатайгаар ялалт байгууллаа. Шигшээ багаас Б.Ариунцэцэг 10-н оноо найман самбар авсан бол О.Хулан таван оноо долоон самбар, Ө.Индра зургаан оноо гурван самбар авчээ. Хэсгийн хоёр дахь тоглолтоо Филиппин улсын эсрэг 18:30 цагаас хийнэ.
Энэ удаагийн Азийн аваргын эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд О.Хулан, Ө.Индра, Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам нар багтсан.