• Lead the way ...
         
26
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    160   |  
0
Зогсож байсан автомашины араас мөргөсөн зам тээврийн осол гарчээ. Хэргийг тодруулбал Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Хонхор"-ын замын зорчих хэсэг дээр зогсож байсан "Hongyan" маркийн ачааны автомашины араас  "Toyota Prius" маркийн автомашин мөргөжээ. 
 
Ослын улмаас "Toyota Prius" маркийн автомашины жолооч нас барж, хамт зорчиж явсан иргэн хүнд гэмтсэн байна. 
 
Жолооч нарын анхааралд:
 
Тээврийн хэрэгслийн хурдыг замын нөхцөлд тохируулах;
Хэт ядарсан үедээ жолоо барихгүй байх;
Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд аюулгүй байдлыг хангаж, бусдад анхааруулах;
Зорчих хэсгийг чөлөөлөх;
Ослын зогсолтын тэмдэг байршуулах;
Бусдад энэ талаар шаардлага тавьж, сэрэмжлүүлэх зэргээр болзошгүй эрсдэлээс сэргийлж, хамтран ажиллахыг хүсье.
TAGS