• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: П.Цанжид   |    119   |  
0
Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Азийн  аварга шалгаруулах тэмцээн Сингапур улсад болж байна.  Уг тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байгаа Монгол Улсын шигшээ багийн тамирчид өнөөдөр тоглох хуваарьтай байгаа. 
 
Эрэгтэй шигшээ багийн хувьд эхний тоглолтоо 14:40 цагаас Шри Ланк улсын шигшээ багтай хийнэ. Харин оройн 19:20 цагаас Тайланд улсын багтай тоглоно. Манай эрэгтэй шигшээ Азийн чансааны хоёрт жагсаж байгаа. 
 
Эмэгтэй багийн хувьд эхний тоглолтоо Малайз улсын багтай 15:35 цагаас хийх бол оройн 18:30 цагаас Филиппин улсын багтай тоглох хуваарьтай байна. 
 
Эрэгтэйчүүдийн шигшээ багт А.Ананд, А.Азбаяр, С.Биндэрьяа, Ч.Тэмүүлэн нар багтсан. Харин эмэгтэй шигшээ багт О.Хулан, Ө.Индра, Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам нар багтсан. 
 
 
 
TAGS