• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    111   |  
0
Гэмт хэрэг үйлдэж шалгагдаж байх хугацаандаа оргон зайлсан этгээдийг Монгол Улсад авчирлаа. Монгол Улсын иргэн "Б" гэгч нь 2017 онд бусдад хутга тулган, хүч хэрэглэж, бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдэн шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан билээ. 
 
Түүний хувьд Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан ба Бүгд Найрамдах Серби Улсаас холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд энэ оны гуравдугаар сарын 27-ны өдөр Монгол Улсад шилжүүлэн авчирч, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.
 
Бүгд Найрамдах Серби Улсаас гуравдагч улсын нутаг дэвсгэрээр дамжуулан шилжүүлэн авчрах тусгай ажиллагааг ЦЕГ, ХЗДХЯ, ГХЯ, УЕПГ-ын хамтын ажиллагааны хүрээнд Интерпол болон тус улсын эрх бүхий байгууллагуудтай хамтран зохион байгуулсан байна.
TAGS





Холбоотой санал болгох мэдээ