A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
42
|
|
0
|
43
|
|
0
|
52
|
|
0
|
43
|
|
0
|
49
|
|
0
|
47
|
Daily poll
|
Сэтгүүлч: П.Цанжид | 115 | |||||
|
Сэтгүүлч: П.Цанжид | 115 | |
|
УИХ-аас эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хороог байгуулсан. Түр хорооны даргаар Ж.Чинбүрэн гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Д.Батлут, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан нар ажиллаж байгаа. Хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн тус хорооны үйл ажиллагаанд саад учруулж байгаа албан тушаалтан, байгууллагуудыг зарлалаа.
НЭГ. Эрүүл мэндийн сайд эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт зайлшгүй шаардлагатай эмийн 8-10 дугаар жагсаалт, хүүхдийн 1-3 дугаар жагсаалттай холбоотой нотлох баримт гаргуулахаар гурван удаа албан бичиг хүргүүлсэн. Гэвч эрүүл мэндийн яамны архивт байхгүй.
Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмзүй, эм судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс ав гэсэн хариу өгсөн. Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн тэргүүн н.Энхжаргал гэдэг хүн байдаг. Давхар эмийн холбооны тэргүүн, Анагаахын эм зүйн тэнхимийн багш гэсэн албан тушаалтай хүн.
Уг зөвлөлд дахин бичиг явуулахад хариуцсан ажилтан нь "Архивт байхгүй. Гар ноорог байгаа. Эрүүл мэндийн яаманд байх ёстой. Би эмнэлэгт хэвтсэн" гэх зэргээр нотлох баримтыг одоог хүртэл гаргаж өгөөгүй.
Бид зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт, хөнгөлдөг эмнүүд ордог. 2024 онд 140 тэрбум олгож иргэдэд нэн шаардлагатай эмийг хөнгөлсөн жагсаалтыг хэрхэн баталсан, батлах явцад ашиг сонирхлын зөрчил байсан эсэхийг тодруулах гэтэл чухал баримтуудыг гаргаж өгөхгүй байна. Тэр битгий хэл архив, Эрүүл мэндийн яаманд алга.
ХОЁР. Эрүүл мэндийн яамны харьяа Гэмтэл согог судлалын үндэсний төв, цус сэлбэлтийн үндэсний төв, Өргөө амаржих газар, Дөрөвдүгээр амаржих газрууд өнөөдрийг хүртэл эмийн худалдан авалтын судалгаа, холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй. Улсын баялагаас хулгайлдаг тендерийг нийлж хулгайлдаг тогтолцоог шалгах гэхээр материалаа ирүүлэхгүй байгаа нь харагдаж байна.
ГУРАВ. Архангай, Баянхонгор, Сүхбаатар, Увс, Хөвсгөл, Хэнтий, Ховд зэрэг аймгуудын Засаг дарга нараас мөн холбогдох нотлох баримтуудыг ирүүлээгүй.
ДӨРӨВ. Нийгмийн эрүүл мэндийн газар, Завхан, Говь-Алтай, Төв аймгийн Эрүүл мэндийн төвөөс ирүүлээгүй.
Түүнчлэн хянан шалгах түр хороонд ирүүлсэн нотлох баримтууд нь мөнгөн дүн алдаатай, шаардсан нотлох баримтуудыг дутуу ирүүлэхээс гадна УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасан шаардлагыг байгаа зэрэг нийтлэг асуудал байна. Иймд Хянан шалгах түр хорооноос шаардлагатай бичиг баримтыг хүндэтгэн үзэх шалтаангүйгээр ирүүлээгүй, гаргаж өгөөгүй, зориуд зайлсхийсэн түр хорооны үйл ажиллагаанд саад хийсэн холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцно гэдгээ мэдэгдэж байна" гэлээ.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
42
|
|
0
|
43
|
|
0
|
52
|
|
0
|
43
|
|
0
|
49
|
|
0
|
47
|
Daily poll
|