• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    110   |  
0

Ирэх хичээлийн жил буюу 2024 оны есдүгээр сарын 1-нээс сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт өөрчлөлт оруулж, зарим хичээлийг хасахаар төлөвлөж буй талаар салбарын сайд мэдээлсэн. Уг мэдээлэлтэй холбогдуулан өчигдөр буюу энэ сарын 27-ны өдөр зарим мэдээллийн сайтаар уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хасна гэсэн мэдээлэл тархсан. 

Тэгвэл энэ асуудал дээр салбарын сайд өөрийн байр сууриа илэрхийлсэн байна. Л.Энх-Амгалан "Хэвлэл мэдээллийн байгууллага өөрийн лого тэмдгээ тавьж байгаад ийм худлаа мэдээлэл оруулж, бүхэл бүтэн боловсролын салбарын бодлогыг харлуулах нь ёс зүйд нийцэхгүй. Доорх хичээлийг хөтөлбөрөөс хассан гэх эх сурвалж, баримтаа тавь. Байхгүй бол залруулга хийх ёстой шүү. Сенсац хөөгч байх ёсгүй" гэлээ. 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ