• Lead the way ...
         
26
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    97   |  
0

Дорнод аймгийн Матад сумын нутагт хээрийн гал түймэр гарчээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид Хилийн 0306 дугаар ангийн алба хаагчид, Матад сумын Засаг даргын Тамгын газрын ажилтанууд хамтран гал түймрийг унтраах ажилд оролцсон байна. 

Алба хаагчид түймрийн голомтод таван цаг орчим ажиллаж хээрийн гал түймрийг бүрэн унтрааж Матад сумын Цагдаагийн тасагт хүлээлгэн өгчээ. Түймэрт урьдчилсан байдлаар хээрийн 3600 га талбай өртөж шатсан. Гал түймэр сумын төвөөс зүүн хойд зүгт 250 км-ийн зайд гарсан байна. 

TAGS