• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    135   |  
0

Энэ сарын 22-нд Москва хотын концертын танхимд гал нээж, олон хүний аминд хүрсэн этгээдүүдийг Украин руу зугтах гэж байхад нь баривчилсан хэмээн Путин мэдэгдэж байсан.

Харин Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко өчигдөр буюу мягмар гарагт тэднийг Украин руу бус, Беларусь руу зугтаж байсан хэмээн мэдэгджээ.

Тодруулбал тэрбээр “Халдлага үйлдсэн этгээдүүд Украин, Беларусьтай хиллэдэг Брянск муж руу зугтсан тул Беларусийн хилийн хамгаалалтыг яаралтай чангатгаж, хяналтын цэг байгуулсан. Тэд Беларусийн хилээр нэвтэрч чадаагүй тул Орос-Украины хил рүү явсан” гэсэн байна.

Тус халдлагыг Исламын улс бүлэглэл үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Харин ОХУ уг халдлагад АНУ, Украины талууд оролцсон хэмээн буруутгаж байгаа юм. Халдлагын улмаас амиа алдсан хүний тоо 139 болсон. Мөн 22 хүний биеийн байдал маш хүнд байгаа аж. 

ОХУ-ын Ерөнхийлөгч Путин халдлага үйлдсэн этгээдүүд болон тэдэнд тушаал өгсөн бүх хүнийг хатуу шийтгэнэ гэдгээ мэдэгдсэн юм. 

Эх сурвалж: Reuters, BBC

TAGS