• Lead the way ...
         
26
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    182   |  
0
Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр буюу “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх хурдны  зам руу орох хэсэгт олон тооны автомашин мөргөлдсөн осол гарчээ. Осолд 17 машин өртсөн ба замын зорчих хөдөлгөөн хаагдсан тул Төв аймгийн замыг сонгон явахыг зөвлөж байна.
 
Мөн Баянзүрх дүүргийн "Чулуун овоо", "Амгалан" болон Налайх дүүргийн чиглэлд 15 автомашин мөргөлдсөн гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. 
 
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болох, замын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүссэн нөхцөл байдалтай байх тул жолооч та бүхэн:
 
✅ Тохиромжтой хурдыг сонгох:
✅ Хажуу, хоорондын зайг зөв барьж явах;
✅ Хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөн байрлан явах үйлдлийг зөв гүйцэтгэх;
✅ Аюул бүхий хэсэгт гүйцэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхгүй байх;
✅ Шил арчуур, цан үлээгүүр зэрэг техникийн бүрэн байдлыг хангасан байх;
✅ Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд бусдад анхааруулах, аюулгүй байдлыг бүрэн хангаж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
TAGS