• Lead the way ...
         
26
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    131   |  
0
Нутгийн баруун хойд хэсгээр энэ сарын 26-нд буюу өнөөдөр цасан шуурга шуурна. Тодруулбал Завханы зүүн хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч ширүүснэ. 
 
Харин маргааш буюу энэ сарын 27-оос төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
 
Иргэд, малчид, тээвэрчдийн анхааралд:
 
Хол замд явахдаа тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах, шатахуун, хүнсний нөөцтэй явах
 
Малаа хол бэлчээхгүй байх, бага болон өндөр настай хүнийг малд явуулахгүй байх
 
Орон нутгийн замд халтиргаа, гулгаа үүсэх тул тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж хөдөлгөөнд оролцох 
TAGS