A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
42
|
|
0
|
42
|
|
0
|
52
|
|
0
|
43
|
|
0
|
49
|
|
0
|
47
|
Daily poll
|
Сэтгүүлч: П.Цанжид | 115 | |||||
|
Сэтгүүлч: П.Цанжид | 115 | |
|
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн асуудлыг шалгуулахаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдол хариуцсан орлогч О.Номинчимэг Авлигатай тэмцэх газарт хүсэлт гаргалаа.
О.Номинчимэг: "Төв цэнгэлдэх хүрээлэнг хувьчилсны дараа 2004 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийдсэн байдаг. Улмаар 2007 онд компанийн дүрэмд бус Т.Нямдаваагийн хүсэлтэд үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газар тус компанийг 100 хувь Т.Нямдаваагийн эзэмшил болгон бүртгэжээ. Ийнхүү 100 хувийн эзэмшилтэй болсноос хойш Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын газруудыг компанийн ТУЗ болон НИТХ-аар хэлэлцүүлэлгүйгээр шилжүүлж эхэлсэн байна. Иймд дээрх бүртгэлийн асуудлыг гэмт хэргийн шинж чанартай гэж үзэж буй тул Авлигатай тэмцэх газарт шалгуулах хүсэлт гаргалаа" гэв.
Нийслэлийн эзэмшлийг 49 хувь болгосон асуудлаар 2006 онд тухайн үеийн НИТХ-ын дарга хуулийн байгууллагад хандсан боловч амжилт олоогүй гэнэ. Энэ асуудал дээр нийслэлээс гарсан хуулийн баг дүн шинжилгээ хийж байгаа аж.
Төв цэнгэлдэх хүрээлэн нь анх спортын зориулалтаар олгосон 38.6 га талбайтай байсан ч өнөөдөр 12.6 га газар эзэмшилд нь үлдээд байгаа. 2005 оноос хойш тус орчмын газрыг бусдад эзэмшүүлж эхэлсэн ба 29 аж ахуйн нэгжид олгосон байна.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
42
|
|
0
|
42
|
|
0
|
52
|
|
0
|
43
|
|
0
|
49
|
|
0
|
47
|
Daily poll
|