A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
42
|
|
0
|
42
|
|
0
|
52
|
|
0
|
43
|
|
0
|
49
|
|
0
|
47
|
Daily poll
|
Сэтгүүлч: П.Цанжид | 119 | |||||
|
Сэтгүүлч: П.Цанжид | 119 | |
|
Монгол Улсын Их Хурлын гишүүд автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслөө Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлжээ.
Автомашинаас ялгарах хорт утааг шүүх зориулалттай нүүрсэн янданг хулгайн аргаар болон сайн дураар худалдан борлуулах, улсын хилээр гаргах үйлдэл ихээр гарах болсон. Нүүрсэн яндангүй тээврийн хэрэгсэл нийслэлийн агаарын бохирдолд нөлөөлж байгаа талаарх судалгааны байгууллагын дүгнэлт гарсан гэнэ.
Олон улсын зах зээлд цагаан алт, родий, паллади зэрэг үнэт металлуудын эрэлт ихсэж, үнэ нэмэгдэж байгаатай холбогдуулан автомашины нүүрсэн янданг дахин боловсруулж, үнэт металл гарган авч худалдаалах хандлага ихээхэн гарч байгаа аж.
Монгол Улсад автомашины нүүрсэн янданг авдаг сүлжээ үүссэн бөгөөд БНХАУ руу хил нэвтрүүлэн худалдан борлуулдаг гэнэ. Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн мэдээллээр 2020-2021 оны хооронд Улсын хилээр катализаторын хаягдал нэрээр 27 тонн 585 кг автомашины нүүрсэн янданг хилээр гаргасан байна. Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны жагсаалтад багтдаггүй тул хулгайн замаар болон бусад байдлаар цугларсан нүүрсэн янданг энгийн горимоор гаалийн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлдэг аж.
Автомашины хөдөлгүүрээс ялгарах утаанд агууллагддаг онц аюултай нүүрстөрөгчийн дутуу исэл (СО), нүүрс устөрөгч (НС), азотын исэл (NOx), хортой бохирдуулагч, утаа үүсгэгч бодисууд, хүхрийн исэл, тоосонцор, хар тугалганы нэгдлүүд, алдегид, бензапирен болон бусад 200 гаруй химийн хорт бодисууд катализаторгүй тохиолдолд шууд агаар мандалд цацагдаж, ноцтой аюулд хүргэдэг учраас катализаторыг салгаж авах, зарах, хулгайлах зөрчил нь хүн болон хүрээлэн буй орчны эсрэг хийж буй онц аюултай үйлдэл гэж олон улсад үздэг байна.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
42
|
|
0
|
42
|
|
0
|
52
|
|
0
|
43
|
|
0
|
49
|
|
0
|
47
|
Daily poll
|