• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: П.Цанжид   |    133   |  
1

"Pubg Mobile" спортын топ багуудын нэг STE багийн гишүүд Саудын арабын "Team Falcons" багт нэгдлээ. Өнгөрөгч оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа STE багийн тамирчид чөлөөт агент болж буйгаа зарласан. STE нэрээ "Sky Force" болгож зарлаад байсан баг ийнхүү "Team Falcons" багийн нэр дээр бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглохоор боллоо. 

Саудын Арабын Falcons байгууллага цахим спортын топ баг, тамирчидтай гэрээ хийж энэ ертөнцөд багагүй амжилтыг үзүүлж байгаа. Ялангуяа "Dota 2" спортын төрлөөр тун амжилттай яваа. Ингээд "Pubg Mobile" спортын хамгийн ур чадвартай багийг өөрсдийн эгнээнд нэгтгэж чадлаа. 

Энэ спортын төрөлд Зүүн Азийн босоо аварга, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 2,4,7-р байрын шагналт тус багийн хувьд анх "Astra Acedemy" нэртэйгээр лигийн тэмцээнүүдэд оролцож эхэлсэн.  2021 оноос нэрээ STE болгож  дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван жил дараалан оролцож амжилтаа ахиулсаар яваа баг. Харин Зүүн Азийн бүсэд тэднийг зогсоох баг гарч ирээгүй. 

 

TAGS