• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    136   |  
0

Прокурорын байгууллага өнгөрөгч долоо хоногт 226 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Онцлох хэргийг дурдвал нас барсан хүүхдийнхээ мөнгөн тэтгэмжийг хууль бусаар авч байсан хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Хэргийг тодруулбал Монгол Улсын иргэн М.А нь нас барсан хүүхдийнхээ сар бүр олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хууль бусаар авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.12 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. 

18.12 дугаар зүйл. Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах

Хуурамч баримт бичиг, эд зүйл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээ, нийгмийн хөгжлийн үйлчилгээг авсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг зуун дөчин цагаас дөрвөн зуун наян цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ