• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    136   |  
0

Монгол Улсын тэргүүний сум шалгаруулах болзлын дагуу зүүн бүсийн ажлын хэсэг Сүхбаатар аймгийн Мөнххаан, Хэнтий аймгийн Дадал сумд ажиллаж, өнгөрсөн бямба гарагт дүнгийн хурал хийж, үнэлгээгээ танилцуулжээ. 

Үнэлгээгээр Хэнтий аймгийн Дадал сум 95.3 хувь, Сүхбаатар аймгийн Мөнххаан сум 93.7 хувьтай үнэлэгдэж Дадал сум зүүн бүсээс улсын тэргүүний сумаар шалгарлаа. 

Монгол Улсын тэргүүний сумыг Засгийн газрын 193 дугаар тогтоолын дагуу 19 шалгуур үзүүлэлтээр шалгаруулдаг аж. Уг шалгуурын хүрээнд нийгэм, эдийн засгийн үзүүлэлт, төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, бүтээн байгуулалт, төлөвлөлтийн ажлуудаа танилцуулан тайлагнаж ийнхүү улсын тэргүүний сумаар шалгарч байна. Дадал сум Хэнтий аймгаас тодорсон улсын тэргүүний гурав дахь сум болж буй юм. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ