• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    116   |  
0

Нийслэлд өнгөрөгч амралтын өдрүүдэд шар усны үерийн тохиолдлууд хэд хэд гарлаа. Энэ хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, Геодези, усны барилга, байгууламжийн алба хаагчид  Хөлийн голын орчимд хоёр метр өргөн, 600 метр суваг, шуудуу татаж, урсцыг нэмэгдүүлсэн байна. 

Тухайн байршилд 30 гаруй айл өрхийн шар усны үерт өртөх эрсдэлийг бууруулж, шар усны үерээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хүргэн, найман айлыг нүүлгэн шилжүүлж, хоёр өрхийн найман иргэнийг “Шижир” амралтын газарт шилжүүлэн байрлуулжээ. Мөн тус дүүргийн ерөнхий боловсролын 126 дугаар сургуулийн орчимд тогтсон 40 тн усыг соруулж зөөвөрлөсөн байна. 

Шар усны үерээс урьдчилан сэргийлэх зорилгоор Багануур, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн эрсдэл бүхий 21 хорооны 3780 айл өрхөд шар усны үерээс урьдчилан сэргийлэх, цас мөсөө цэвэрлэх, шуудуу татах, далан босгох зөвлөмж, сэрэмжлүүлгийг өдөр бүр хүргэн ажиллаж байна.

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ