• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    124   |  
0
Увс аймагт өсвөр насны хүүхдүүдийг асран хамгаалагчийн зөвшөөрөлгүй тээвэрлэж явсан хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал өчигдөр буюу энэ сарын 24-нд "өсвөр насны хоёр охин хүүхэд алга боллоо" гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. 
 
Дуудлагын дагуу аймгийн цагдаагийн газрын Дэд даргаар ахлуулсан 11 алба хаагч эрэн хайх ажиллагааг яаралтай зохион байгуулж ажилласан.  Эрэн хайх ажиллагааг зохион байгуулснаас хойш таван цагийн дараа “Тоёота приус” машинтай 31 настай иргэн Б нь хүүхдүүдийг авч явж байсныг илрүүлжээ. Хүүхдүүдэд учирсан ямар нэгэн гэмтэлгүй байсан ба шалтгаан нөхцөлийг тодруулахаар шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. 
 
Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхэдтэйгээ байнгын холбоотой хаана, хэнтэй явж байгааг мэдэж байх шаардлагатай болохыг зөвлөж байна.
TAGS





Холбоотой санал болгох мэдээ