• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    128   |  
0

Цаг агаар дулаарч шар усны үерийн тохиолдлууд гарч эхэллээ. Өнөөдөр өглөө Баянзүрх дүүргийн нутаг буюу "Хонхор"-ын шар усны үер Хөлийн голд нийлсний улмаас тус хэсэгт оршин суудаг 30 гаруй айл өрх усанд автсан байна. 

Өнгөрөгч жил орсон хур тунадасны хэмжээ их байгаа тул шар усны үерийн тохиолдол цаашид нэмэгдэнэ. Нийслэлийн зүгээс үерийн эрсдэлтэй бүсэд байгаа айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, үерийн далан сувгийн лаг, хог хаягдлыг цэвэрлэх, ус зайлуулах суваггүй байршлуудад өрөмдлөг хийж усны хаялга суурилуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа. 

Иргэд та бүхэн:

  • Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах
  • Үерийн аюултай бүс нутгаас нүүх
  • Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
  • Цэвэр ус болон хүнсний нөөц, дулаан хувцсыг усанд автахааргүй орчинд хадгалах
  • Гэнэтийн ослын болон эд хөрөнгийн даатгалд хамрагдах
  • Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байхыг анхааруулж байна.
TAGS





Холбоотой санал болгох мэдээ